УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы хуралдааны үеэр асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Монголын төрийн алба сүүлийн 30 жилд үнэндээ ураг төрлийн зарчмаар явж ирлээ. Энэ асуудалтай тэмцэхийн тулд Төрийн албаны зөвлөл маш их хүндрэл бэрхшээлтэй тулж байгааг ойлгож байна. Төрийн албаны зөвлөл бие даасан хараат бус байдлаараа ажиллаж чадаж байна уу?
Өнөөдөр Төрийн албан хаагчид маань үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна. Шүүр ажиллагаа гэх мэтээр бужигнаан, дарамт үүсгэж байна. Мэдээж хууль бусаар ажиллаж буй хүмүүсийг шалгаж илрүүлэх нь зөв. Гэхдээ нөгөө талдаа зарчмаараа ажилд орсон, тогтвортой байсан төрийн албан хаагчдыг бужигнуулж байна. Үүнийг эргээд хэвийн болгоход асуудал үүснэ. Үнэндээ төрийн албаныхны ажил нь баталгаагүй, маш их айдас хүйдэстэй болсон байна. Хамгийн бага цалин авдаг салбарынхан нь төрийн албан хаагчид болж хувирсан. Цалин хөлсийг нь нэмэгдүүлэх асуудлыг анхаармаар байна. Төрийн албан хаагчдыг дарамталж ажиллуулдаг цаг өнгөрсөн. Харин ч гуйж гувшиж ажиллуулж байна. Яагаад гэвэл цалин бага ачаалал их. Нөхцөл байдал ийм л болчихсон" гэлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.