Их Британийн хаан Гуравдугаар Чарльзийн хаан ширээнд суух ёслол ирэх сарын 6-нд болно. Энэхүү ёслолын албан ёсны урилга 2000 гаруй зочид төлөөлөгчдөд хүрсэн бөгөөд урилга дээр “Гуравдугаар Чарльз хаан ба Камилла хатан” гэж бичсэн нь олны хэлэлцүүлэг өрнүүлэх сэдэв боллоо.
Хатан хаан Хоёрдугаар Элизабет таалал төгссөнөөс хойш Камиллаг “Queen consort” буюу хааны эхнэр гэж тодотгож байсан юм. Ийнхүү дахин боловсруулсан цаасан дээр хийгдсэн урилга Камиллагийн цаашдын цолыг өөрчилнө гэсэн таамаглалыг үүсгэлээ. Хатан хаан Хоёрдугаар Элизабет түүнийг “хааны эхнэр” гэж цоллоно хэмээж байсан удаатай. Тиймээс Камиллагийн цол өөрчлөгдөж магадгүй буюу Их Британи шинэ хатантай болох нь гэсэн таамаглалыг хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Хавар цагийг Букингемийн ордноос шинэ хаан, шинэ засаглал төрж буйн илрэл хэмээн адилтгаж, урилгаа тийм загвараар хийснийг мөн олон нийт онцолж байна. Түүнчлэн хааны гэр бүлийн хосууд шинэ гэрэл зургаа оруулжээ.
SOURCE: BBC