Дэлхийн зургаан хүн тутмын нэг нь үргүйдэлтэй байна гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага шинэ тайландаа дурджээ. Энэ үр дүн нь төрөлттэй холбоотой тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлагатайг харуулж байна.
НҮБ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан уг агентлагийн мэдээлснээр насанд хүрсэн хүн амын 17.5 орчим хувь нь үргүйдэлд өртдөг бөгөөд үргүйдлийн тархалт дэлхийд янз бүр байна. Тодруулбал, өндөр орлоготой орнуудад үргүйдэл хүн амын 17.8 хувьд илэрч байгаа бол бага орлоготой болон буурай орнуудад 16.5 хувьтай байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус энэ талаар “Үргүйдэл хэнийг ч ялгахгүй. Үргүйдэлд өртсөн хүмүүсийн ихэнх нь хүүхэд төрүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлж, энэ асуудлыг эрүүл мэндийн судалгаа, бодлогод орхигдуулахгүй байх шаардлагатайг харуулж байна. Ингэснээр эцэг эх болох хүсэлтэй хүмүүст аюулгүй, үр дүнтэй, боломжийн арга замыг олох боломжтой болно" гэжээ.
Үргүйдэл нь 12 сар ба түүнээс дээш хугацаагаар оролдсоны дараа жирэмслэхгүй байх замаар тодорхойлогддог эрэгтэй, эмэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцооны өвчин юм. Үргүйдэлд өртсөн хүмүүсийн хувьд энэ нь ихээхэн зовлон зүдгүүр, шаналал, санхүүгийн бэрхшээлийг үүсгэж, тэдний сэтгэлзүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж ДЭМБ сануулж, энэ асуудал тулгамдсан гэдгийг тодотголоо.
SOURCE: AL JAZEERA