Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Парламентын гишүүдийн 50 хувь нь пропорционал системээр сонгогддог болох талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд хэллээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд УИХ-ын даргад өргөн барьжээ.
Тэрбээр, "Уг хуулийн төсөлд Засгийн газраас санал авч, намуудын саналыг мөн тусгасан. Тэгэхээр дүн бодитой гарна. Өөрөөр хэлбэл 50 хувь нь Монгол Улсын нэг тойргоос сонгогдох юм. Үр дүнд нь бодлогын мэтгэлцээн өрнүүлдэг, бодлого ярьдаг, сонгодог парламентын жишиг рүү орно. Хаврын чуулганаар уг хууль батлагдвал эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын тухайд том дэвшил гарна" гэлээ.