ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Европын холбоо ОХУ-тай харилцаагаа муутгаж байгаад гишүүн орнуудыг нь буруутгав. Тодруулбал, С.Лавров "Европын холбоо Оросыг алдсан. Гэхдээ энэ нь өөрсдийнх нь буруу” гэж нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Түүнчлэн хоёр долоо хоногийн өмнө болсон айлчлалын хүрээнд БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар 10 цаг үргэлжилсэн яриа хэлэлцээний үеэр "стратегийн түншлэлийн харилцаа"-нд хүрсэн гэдгийг С.Лавров онцолжээ. Үүгээр зогсохгүй, “Бид бие биенийхээ язгуур эрх ашгийг мөр зэрэгцэн хамгаалахад бэлэн байгаа” гэсэн нь хэвлэлүүдийн анхаарлыг татаж байгаа юм. Ши Жиньпиний Москвад хийсэн айлчлал нь Олон улсын эрүүгийн шүүхээс Путиныг баривчлах зөвшөөрөл өгсний дараа болсон. Тухайн үед шинжээчид В.Путин энэхүү айлчлалыг хүлээн авахаа үргэлжлүүлж, ОУЭШ-ийн шийдвэрт ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй бол Ши Жиньпин Оросын эмзэг байдлыг ашиглан хямд эрчим хүчний хангамжийг баталгаажуулж байна гэж таамаглаж байсан билээ.
SOURCE: DW