Д.Трамп АНУ-ын Манхаттаны шүүхийн танхимд ирж, түүнийг яллагдагчаар татсан 34 хүнд гэмт хэргийн тогтоолыг сонслоо. Тэрээр 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө насанд хүрэгсдийн киноны жүжигчинд мөнгө өгснөө нуун дарагдуулсан хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр түүнийг тангарагтны шүүхээс яллагдагчаар татаад байсан билээ. Шүүхийн танхимд түүнийг яллагдагчаар татсан гэмт хэргүүдийг танилцуулсны дараа Доналд Трамп өөрийнх нь эсрэг үүссэн хэргүүдэд буруугүй гэдгээ хэлсэн бол түүний хуулийн баг АНУ-д хууль, дүрэм үйлчлэхээ больжээ гэж хэлсэн байна.
Ихэнх хэргүүд нь түүний өмнө харилцаатай байсан гэх Сторми Даниелс гэдэг жүжигчинтэй холбоотой асуудал дээр төвлөрсөн байна. Үүгээр зогсохгүй, Карен МкДугал гэх эмэгтэйн асуудал мөн яригдлаа. Тодруулбал, Доналд Трамп энэ бүсгүйд мөн мөнгө өгсөн тухай нотлох баримт олджээ. Карен МкДугал нь Playboy сэтгүүлийн загвар өмсөгч байсан ба АНУ-ын ерөнхийлөгч асантай 10 сарын турш харилцаатай байсан гэдгээ хэлсэн байна. Харин Д.Трампын хувьд аль аль бүсгүйтэй харилцаа холбоо үүсгэсэн, тэдэнд мөнгө өгсөн гэдгээ няцаагаад байгаа юм. Ийнхүү уг үйл явц цааш удаан үргэлжилж, ирэх оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч үргэлжилсэн хэвээр байх төлөвтэй байна. Шүүх хурлын дараа Доналд Трамп олон нийтэд хандан “Манай улс сөнөж байна. Дэлхий ертөнц АНУ-ыг шоглох хэтэрхий их асуудалд орчихлоо” гэжээ.
SOURCE: BBC