Австрали улс энэ долоо хоногт засгийн газрын ашигладаг утас төхөөрөмж дээрх тик ток аппликэйшнийг аюулгүй байдлын үүднээс хориглолоо.
Тодруулбал, Австралийн ерөнхий сайд Энтони Албанез Дотоод хэргийн яамны хяналт шалгалт дуусгасны дараа ТикТок ашиглахыг засгийн газартаа бүхэлд нь хориглохыг мэдэгджээ. Бельги, Их Британи, Канад, Шинэ Зеланд, АНУ болон Европын Комисс аюулгүй байдлын үүднээс уг программыг албан ёсны төхөөрөмжүүдэд ашиглахыг аль хэдийн хориглоод байгаа юм. Хятадын ByteDance компани нь уг аппликэйшнийг эзэмшдэг бөгөөд барууныхан тик токыг хэрэглэгчдийн мэдээллийг Хятадын засгийн газарт өгдөг байж болзошгүй гэж сэргийлж эхэлсэн. Харин Австрали дахь Тик Токын төлөөлөгч тус улсын засгийн газартай хэлэлцэх гэж олон удаа оролдсоны эцэст ийм шийдвэрт хүрч байгаад нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
SOURCE: STRAITS TIMES