-Хурдлаарай, хоцорлоо.
-Хэдэн цагаас билээ.
-10 минутийн дараа эхэллээ.
-Амжихгүй нь ээ, яана аа.
Монголын анхны нэгдлийг үүсгэн байгуулалцсан өвөөгийнхөө тухай түүхэн нэвтрүүлгийг МҮОНРТ-ээр үзэхээр аавтайгаа хамт яарч явсан минь энэ. Тухайн үед хуруу дарам айл л зурагттай байв. Хол айлд очиж үзэхээр явсан тул аав, бид хоёр хэчнээн яарсан ч амжаагүй. “Болдог сон бол ухраагаад, нөхөөд үзчих
юм сан. Даанч тэгэх боломжгүй нь харамсалтай” гээд аав минь санаа алдаж билээ. Телевизийн хуваарьтай сэтгүүл байгаагүй тул давталт нь хэзээ гарахыг
мэдэх боломж байсангүй. Дэмий л өдөр бүр МҮОНРТ-ийг үзэж, хүлээсэн сэн. Тэгээд долоо хоногийн дараа давталтыг нь үзэж билээ.
Одоо цаг үе өөр болсон. Хүссэн нэвтрүүлэг, контентоо хүссэн үедээ ухрааж, нөхөж, зогсоож үздэг болсон. Тэгээд бас хүссэн зүйлээ сонгож үзэх боломж бүрдсэн. Зурагтаар гарч буй зүйлийг л үздэг, дараагийнх нь кино, нэвтрүүлгийг үзэхийг хүсвэл хүлээхээс өөр аргагүй байсан цаг үе ард хоцорсон. Техник,технологийн эрин үетэй зэрэгцэн мэндэлсэн хүүхэд, залууст энэ бүхэн байдаг, байх л ёстой жирийн л зүйл мэт санагдах нь мэдээж.
Гэхдээ аавтайгаа хамт өвөөгийнхөө нэвтрүүлгийг үзэх гээд яарч явсан надад, биднээс өмнөх үеийн хүмүүст энэ бол “гайхамшиг”, жирийн зүйл биш ээ. Ийм төрлийн үйлчилгээг Монголд нэвтрүүлсэн анхдагчдын нэг нь “Юнивишн”. Ийн тодотгосон нь учиртай. “Юнивишн” Монголд олон зүйлийн анхдагч болсны нэг нь “Монгол кино HD” төсөл. Энэ төслийн ачаар алтан үеийн кинонуудыг шинэ форматаар, дүрсний өндөр чанартайгаар үзэх боломж монгол түмэн бүрдсэн юм. Нөгөө талаар Монголын кино урлагт оруулж буй том хөрөнгө оруулалт мөн үү гэвэл мөн.
“Юнивишн”-ээс бусад байгууллага, бүтээгдэхүүн үлгэрлэдэг, суралцдаг олон зүйлсийн нэг нь зохиогчийн эрхийг дээдлэх. Энэ тал дээр тэд их анхаарч, чухалчилдаг юм билээ. Энэ мэт технологийн олон шинэчлэл, соёлд “Юнивишн” салбартаа түүчээлсаар байгаа.
“Юнивишн” одоо шинэчлэгдээд бүр олон давуу талтай болсон байна лээ. Өрхийн гишүүн бүр өөр, өөрийнхөө хувийн аккаунтаараа нэвтэрдэг, үзэх дуртай кино, контент, зүйлсээрээ дата үүсгэх боломж бүрдсэн. Тэгээд бүр дуу хоолойгоороо хайлт хийдэг болсон. Технологийн шийдэл, өнгө, үзэмжийн хувьд ч шинэлэг, хэрэглэхэд улам хялбар болсноор хэрэглэгчдийн хүлээлтийг даваад байгаа нь анзаарагдсан.
“Юнивишн” төгс биш, шүүмжлэх зүйл мэдээж гарна. Шинэ технологи, шинэлэг бүхэнд хугацаа хэрэгтэй. Өмнө нь хэрэглэж байгаагүй шинэ технологи, үйлчилгээ нэвтрүүлэхэд хүндрэл, бэрхшээлтэй зүйл гарах нь ойлгомжтой. Хэрэглэгчдийн хувьд дасахад заримдаа хүндрэл гардгийг үгүйсгэхгүй. Гэхдээ“Юнивишн” хэрэглэгчдээ сонсоод, сайжруулах, хөгжүүлэхийн төлөө үргэлж хичээж, хөгжүүлэлт хийж буй нь нэвтрүүлж буй үйлчилгээ, технологийншинэчлэлээс нь харагддаг.
Ер нь технологийн компани үргэлж шинэчлэгдэж, ахиж, дэвшихийг би үнэлдэг. Учир нь тэр хэрээр шинэ, шинэлэг бүтээгдэх, үйлчилгээ хэрэглэгчдэд хүрэх боломж бүрдэнэ.