Ц.Нямдорж: Надад одоогийн байдлаар ямар нэгэн ажлын санал тавиагүй

УИХ дахь АН-ын бүлгээс мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд:
Монгол Улсад Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлснийхээ төлөө иргэн хүн эрх чөлөөгөө хасуулах ёсгүй.
Ардчиллын тулгуур зарчим болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь гэмт хэрэг биш. Шударга ёс нэхэж, тэгш эрхийн төлөө нийгэмд үгээ хэлсэн залуусаа хорьж яллаж байгаа нь Ардчиллаас ухарсан үйлдэл. Айдас хүйдсээр төрийг засдаггүй, ардчиллыг боомилж шударга ёс тогтохгүй.
Өнөөдөр эдгээр залуус магадгүй маргааш та ч байж болзошгүй! Эрх баригчдын захиалгаар эрээ цээргүй үйлдэгдэгдэж байгаа дарангуйллаа зогсоо" гэжээ.