Д.Монголхүү ял эдэлж байх хугацаандаа тогтоогдсон маршрутаас гарч, цахим хяналтын төхөөрөмжийг унтрааж, ял эдлүүлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан нь тогтоогдсон учраас зургаан сар найм хоногийн ялыг хорих ялаар сольсон талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Харин Д.Монголхүү гавны цэнэг дууссан байсан талаар хэвлэлд ярьж байсан юм. Үүнийг шүүхээс цэнэг дууссан биш санаатайгаар унтраасан гэж үзэн үлдсэн зургаан сар найм хоногийн ялыг хорих ялаар сольсон тухай өнөөдөр шүүхээс мэдээллээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор Д.Монголхүүг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн байсан юм.