Засгийн газар шувуу ажиллагааны хүрээнд гэмт хэрэгт холбогдон шалгуулах явцдаа гадаад улс руу оргон зайлан хүмүүсийг Монголд эргүүлэн авчрахаар болсон. Яллагдагчаар татан шалгах шаардлагатай хүмүүсийг нэрсийг гаргаж, эрэн сурвалжилж эхэлсэн. Энэ жагсаалтад Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай багтаж байна. Тэрээр 2018 онд Замын-Үүд боомтоор дамжин хилээр гарсан байдаг юм.
Тэрээр өдгөө Филиппин улсад байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон АТГ-ын бүрэлдэхүүн тус улсыг зорьжээ.
Т.Бадамжунай УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд, хотын Ерөнхий менежер зэрэг албан тушаал хашиж байсан. Улстөрийн хүрээнд түүнийг "МАН-ын нууц ноёнтон" гэж нэрлэх нь ч бий. Түүний хувьд "УАЗ 469" машины ард сууд Замын-Үүдээр хил давсан нь анхаарал татдаг. ЖДҮХС-аас их хэмжээний мөнгө "хамсан" байж болзошгүй түүнийг шалгахаас урьтаж, хил гаран зугтсан гэж гэгддэг. Учир нь Т.Бадамжунай нарын хүмүүсийг 2012 онд ЖДҮХС-гаас 500 гаруй сая төгрөг завшиж, үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байсан удаатай. Тэрээр 5 жилийн өмнө гадагшаа явахад нь "Хоёр сая ам.доллар ханцуйлаад хилээр зугтлаа" гэх мэдээлэл ч хэвлэлээр гарч байв.
Т.Бадамжунай Алтай конскракшны оффис болох Твин таурт төвхнөөд байсан ба явахаасаа өмнө их хэмжээний мөнгийг өрөөндөө зэхсэн гэх мэдээлэл ч яригддаг юм. Өнөөдөр түүнийг шалгах асуудлаар Төрийн ордонд ямар нэг мэдээлэл өгсөнгүй. Маргааш Засгийн газрын хуралдаан болох учир Х.Бадамжунайг авчрах ажил ямар шатандаа яваа, явц ямар байгаа талаар мэдээлэл өгөх бололтой.
Нэмж мэдээлэхэд, Х.Бадамжунай улстөрийн хүрээний гуйлга түүлгийг зохицуулалч, хор хутгагч, бас аврагч гэдгээрээ улстөрийн хүрээний гол сэдэв юм. Учир нь тэр 2004 оноос хойш МАН-ын сонгуулийн менежерээс ажиллаж ирсэн нэгэн. Хамгийн сүүлд л гэхэд, О.Баасанхүү гишүүнээс мөнгө нэхсэн гэх бичлэг цацагдсан. Уг бичлэгт Т.Бадамжунай АН-ын О.Баасанхүүд мөнгө зохицуулж өгөхөөр ярьж байгаа тухай гардаг. Бичлэгэнд ТЕГ-ын дарга асан Б.Хурц байгаа нь анхааралд татдаг. Гэвч энэ бичлэгний хэрэг ч замхарч аль аль талууд нь "Энэ бол эвлүүлэг" гэж мэдэгдээд өнгөрсөн байдаг юм.