Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ардчилсан нам сонгуулийн хуулийн төсөл өргөн барихаар болжээ. Тус намаас боловсруулсан төслөөр сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Ингэхдээ 48:28 харьцаагаар буюу 48 гишүүнийг тойргоос, 28 гишүүнийг намын жагсаалтаар сонгоно гэж тооцож байна.
Харин эрх баригч намынхны саналаар бол 38:38 харьцаагаар 78 гишүүнийг сонгоно гэж хуульдаа тусгаад байгаа юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Сонгогчдын 40 хувийн саналыг авсан нам эрх мэдлийн 80 хувийг авдаг байж болохгүй. Сонгогчдын санал гээгддэг асуудлыг цэгцлэх ёстой. Тиймээс бид холимог тогтолцоог дэмжиж байна. Бидний өргөн барьсан хуулийг МАН-аас өргөн барьж буй хуультай нэгтгэн хэлэлцэх боломжтой" гэлээ.