УИХ-ын гишүүн Н.Ганибалаас тодрууллаа.
Үнэ өсөж, цалин хүрэлцэхээ байлаа. УИХ, Засгийн газрын түвшинд дорвитой ажиллахгүй байна гэдэг шүүмжлэл байна ?
Үнийн өсөлтийн асуудлаар УИХ дээр хэлэлцсэн зүйл одоогоор алга байна. Засгийн газар тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа гэсэн. Гэвч тэр бодлогууд нь иргэдэд хүрч байгаа юу гэдэг нь эргэлзээтэй байна. Инфляц энэ сард өмнөх саруудаас буурсан гэдэг мэдээллийг Засгийн газар, Монголбанкнаас өгсөн. Харамсалтай нь улам л хүнд нөхцөл байдал руу ороод байгаа нь харагдаад байна. Бодит жишээнүүд байна шүү дээ. Хоёр жилийн өмнө нэг малчин нэг төлөг зараад гурван шуудай будаа авдаг байсан бол одоо нэг төлгөөр нэг шуудай будаа л авч байгаа. Өнөөдөр танилцуулж байгаа инфляц 12,4 хувь гэдэг тоо бол бодитой бус харагдаж байна. Үнийн өсөлтийг тооцож байгаа тооцооллууд дээрээ бас зайлшгүй эргэж харах хэрэгтэй байх л даа. Зөрүү гараад байна гэж харж байна. Чуулганы танхимд Н.Алтанхуяг гишүүн тодорхой хэлсэн л дээ. Бид өнөөдөр маш олон сенсацтай асуудлын араас хөөцөлдөөд яваад л байдаг, яваад л байдаг. Гэвч алдаатай бодлогуудаа засах тал дээр бодит ажил хийгдэхгүй байна уу даа гэж харж байна" гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.