Францын засгийн газрын нийгмийн эдийн засаг, Францын нийгэмлэгийн сайд Марлен Шиаппа Playboy сэтгүүлийн нүүрэнд гарснаасаа болж шүүмжлэлд өртлөө. Тэрээр уг сэтгүүлд эмэгтэйчүүд ба ЛГБТИК+ хүмүүсийн эрхийн талаар 12 хуудас ярилцлага өгөхдөө ийн зургаа авхуулжээ.
Марлен Шиаппа нь олон жилийн турш эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үзэл бодлоо илэрхийлж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байсан бөгөөд 2017 онд Францын анхны жендэрийн тэгш байдлын сайд гэсэн албан үүрэгт очиж байжээ. Энэ үедээ тэрээр бэлгийн хүчирхийллийн эсрэг шинэ хууль батлахад манлайлан оролцож, энэ төрлийн үйлдэл хийсэн эрчүүдийг газар дээр нь торгох зохицуулалт хийж байсан байна.
Гэвч түүний шинэ “зоримог” үйлдэл өөрийнх нь намын гишүүд болоод ерөнхий сайдын хүчтэй эсэргүүцэлтэй ийнхүү тулгарчээ. Тэд улс эх орон нийгэм, улс төрийн хүнд цаг үеийг туулж байхад ийм үйлдэл хийсэн нь “цагаа олоогүй” гэж буруутгасан байна. Францад тус улсын ерөнхийлөгч Э.Макроны санаачилсан тэтгэврийн насыг нэмэгдүүлэх хуулийг эсэргүүцэж сая сая иргэд он гарснаас хойш жагсааар байгаа юм.
SOURCE: CNN