Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Зодуулж хүнд гэмтэл авсны улмаас ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан гурван настай хүүгийн Туркт хийлгэсэн мэс засал амжилттай болжээ.
Хүү дөрөвдүгээр сарын 1-нд тархины мэс засалд орсон бөгөөд мэс засал амжилттай болсон талаар аав нь цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм. Мөн тэр эмчилгээний зардалд тус нэмэр болсон Монголын ард түмэндээ талархаж буйгаа илэрхийлэв. Хүүд урт хугацааны эмчилгээ шаардлагатай учир сайхан сэтгэлт хүмүүсийг хандивын гараа сунгахыг хүссэн юм.