Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Баянхонгор аймгийн Богд сумын Луугар багийн “Элст хүрэм” гэдэг газар иргэн Б 04.01-ний өдрийн 21:00 цагт Богд сумын Луугар багийн “Элст хүрэм” гэдэг газар нутагладаг малчин Н-аас гарч Баянлиг сумын чиглэлд мотоциклоор зорчиж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 09:29 цагт хүлээн авчээ.
Богд сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Богд, Баянлиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 60 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 04.02-ны өдрийн 13:05 цагт Богд сумын Луугар багийн “Тарималын-Ам” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ