Сүүлийн үед манай улсад хувийн хэвшлийн бизнест дарамт үзүүлэх, булаах, үл хөдлөх хөрөнгөнд нь халдах үзэгдэл газар авч буй талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэв. Өнөөдрийн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргыг сонгох, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.
Тэрбээр,
- УИХ дахь МАН-ын бүлэг гурван дэд даргатай байх ёстой хэмээн дүрэмдээ заасан байдаг. Нэг дарга дутуу байсан. Энэ дагуу нийслэлийн асуудал хариуцсан намын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг сонголоо.
- Засгийн газраас 2023-2025 оныг аялал жуулчлалын жил болгосонтой холбогдуулан УИХ-ын хаврын чуулганы эхэнд Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг хэлэлцэж батлах ёстой гэж үзэж байна. УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгээс өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэгт саналаа танилцууллаа.
Мөн тэрээр, "Үүнээс гадна бүлгийн гишүүдээс бас санал тавьсан.лаа. Тийм учраас бүлгийн гишүүдийн зүгээс бизнес эрхлэгчдийн бизнесийг хамгаалах, тэдэнд үзүүлж буй дарамт, шахалт, халдлагуудыг таслан зогсоох арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг Засгийн газарт хүргүүлсэн. Эргээд УИХ-д МАН-ын бүлэгт танилцуулах үүрэг чиглэл өгсөн" гэлээ.