Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг түрүүлж, аваргын цом өргөсөн. Улмаар манай сагсан бөмбөгчид 2017 онд түрүүлсэн амжилтаа давтан, Азийн хошой аварга болсон юм.
Азийн АШТ-ий шилдгийн шилдэг тоглогч буюу MVP-ээр Монголын багийн ахлагч Д.Дэлгэрням тодорлоо.
Мөн тэрбээр тус тэмцээний бэлгэдлийн шигшээд багтсан юм. Манай багт Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар нар багтсан.
Азийн хошой аварга болсон сагсан бөмбөгчид өнөөдөр 17.00 цагт эх орондоо ирнэ.