Ираны зүүн хойд нутгийн Шандиз хотын дэлгүүрт нэгэн эрэгтэй хижаб буюу толгойн гивлүүр зүүгээгүй хоёр эмэгтэйн биед халдаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагджээ. Гэвч тухайн хоёр эмэгтэйг хижаб зүүгээгүйн улмаас баривчлагдсан гэж Ираны төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.
Пүрэв гарагт болсон энэхүү үйл явдлын дүрс бичлэгт нэгэн эрэгтэй нүүрээ халхлаагүй эмэгтэйчүүдийн нэг рүү дөхөж очоод, дэлгүүрт байсан йогурт шүүрэн авч хоёр эмэгтэйн толгой руу цохиж байгааг харуулжээ. Энэ мэтчилэн Иран эмэгтэйчүүд үсээ, нүүрээ далдлаагүйн улмаас баривчлагдах эрсдэлтэй өдөр бүр тулгарч буйг олон үйл явдлууд харуулж байгаа. Хижабын дүрэм зөрчсөн гэх үндэслэлээр цагдан хоригдож байгаад нас барсан эмэгтэйн төлөө болсон эсэргүүцлийн жагсаалын хүрээнд олон ч эмэгтэйчүүд уг хувцаслалтын дүрмийг зөрчиж, эсэргүүцэж эхэлсэн юм.
Албаныхны зүгээс хоёр эмэгтэйг олон нийтийн газар хижаб зүүгээгүй хэргээр баривчилсан гэсэн байна. Уг хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд сэжигтэн эрэгтэйг мөн эмх журам зөрчсөн хэргээр баривчилсан гэж Ираны албаны хүмүүс мэдэгджээ.
SOURCE: CNN