
Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо нь Дундговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран U18 насны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны гуравдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 2-ны хооронд амжилттай зохион явуулсан байна.


Тус тэмцээнд эрэгтэй 26 эмэгтэй 11 багийн тамирчид өрсөлдөж, хөдөө орон нутаг 3х3 стандартаар зохион явуулсан анхны тэмцээн болон тэмдэглэгджээ.
Медаль авсан багууд:


Эрэгтэй:1. Эрдэнэт V сургууль 2. XIV сургууль 3. "Металл Жуниор"


Эмэгтэй: 1. Баянхонгор аймаг 2. Оюуны Ундраа цогцолбор сургууль 3. МонПон I баг


Шилдэг тоглогчид: Буянтогтох /Эрдэнэт/, Б.Болор-эрдэнэ /Баянхонгор/


Бэлгэдлийн шилдэг тоглогчид:


Эрэгтэй: Э.Ангараг /14-р сургууль/, А.Мөнхбат /Металл Жуниор/ 3.Л.Басхүү /Дундговь хишиг/


Эмэгтэй: А.Анужин /Монпон-2/, Энхжин /Монпон1/, Мишээл / ОУЦС/.






