“Зоог ба эзэнт гүрэн: Дэлхийн түүхэн дэх хоол” гэх өгүүлэлд бичсэн нэгэн хэсгийг цахим сүлжээнд олон нийт онцолж байна. Энэ бол баншны гарал үүсэл Монгол улстай холбоотой эсэх юм.
Тодруулбал, судлаачид олон жилийн турш баншны үүсэл гаралтай холбоотой олон таамаглалуудыг дэвшүүлж ирсэн ч баншны олон төрлийг цааш түгээн дэлгэрүүлэхэд Pax Mongolica чухал оролцоотой байсан гэж дурдсан байна. Монголын эзэнт гүрний газрын зургаас ч энэ нь харагдах боломжтойг судлаач онцолжээ.
Учир нь улаан буудайн зуурмаг, түүн дотор боосон мах, сонгино зэргийг ашигладаг байсан нь энэ бүс нутгийн орнуудад баншны соёл эртнээс үүсэж ирснийг харуулж байна гэж үзсэн байна. Японы гёоза Хятадаас гаралтай гэх зэрэг таамаглалууд хэдийн тодорхой болоод байгаа юм.
SOURCE: Cuisine and Empire: Cooking in World History by Rachel Laudan, University of California Press (2013) page 145.