Жүжигчин Женнифер Энистонийг дэлхийд таниулсан телевизийн цуврал бол мэдээж хэрэг “Найзууд” цуврал билээ. Харин жүжигчин бүсгүй саяхан өгсөн ярилцлагадаа энэ цуврал орчин үеийн залууст тохиромжгүй буюу цагаа өнгөрөөсөн гэж бодож буйгаа илэрхийлжээ.
Тэрээр жүжигчин Адам Сандлерын хамтаар Нетфликсийн шинэ инээдмийн кинонд тоглож байх үеэрээ энэ сэдвийг хөндсөн байна. Жүжигчин бүсгүй “Цаг өнгөрөхийн хэрээр инээдмийн кино өөрчлөгдөж байна, түүнийг дагаад наргиа ч өөрчлөгдөнө” гэсэн юм.
“Найзууд” цувралын эхний бүлэг анх 1994 онд цацагдаж байсан бөгөөд түүнээс хойш 30 жил өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл, цоо шинэ үе хэдийн төрөөд өсчихсөн ба тэдний хувьд “Найзууд” цуврал дээр гардаг наргиа тийм ч хөгжилтэй биш, харин ч ялгаварласан өнгө аяс ихтэй тул тэдэнд таагүй санагдана гэж бодож буйгаа Женнифер Энистон хэлсэн байна.
“Орчин үе өөр болсон тул тухайн үеийн наргиа цагаа өнгөрөөсөн, бид өөрсдөө ч тэр үед одоогийнх шиг хүлээж авдаггүй байж” гэж жүжигчин бүсгүй хэлжээ. Зарим үзэгчид “Найзууд” цуврал дээрх зарим үйл явдал, үг хэллэгийг жендэрийн тэгш бус байдлыг дөвийлгөсөн, тохиромжгүй наргиа ихтэй гэж шүүмжилдэг билээ.
SOURCE: CNN