Олон улсын олимпийн хорооноос Оросын тамирчдыг олон улсын спортын тэмцээнүүдэд бие даан оролцохыг зөвлөжээ. Тодруулбал, ОУОХ-ноос "Орос болон Беларусийн паспорттой хүмүүс зөвхөн бие даасан, төвийг сахисан тамирчны хувьд өрсөлдөх ёстой" гэсэн зөвлөмжийг гаргасан байна.
Энэ нь тамирчид төрийн далбаагүйгээр эсвэл "төвийг сахисан" далбаан дор бие даан оролцох боломжтой гэсэн үг юм. Гэхдээ "Орос, Беларусийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлын агентлагуудтай холбоо байгуулсан тамирчдыг" аливаа олон улсын тэмцээнд оруулахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна.
Орос, Беларусьчууд зарим спортын төрөлд төвийг сахисан байдлаар өрсөлдөж байсан ч теннисний тэмцээн тэргүүтэй зарим тэмцээний оролцогчид тэднийг дургүй хүлээж авсан тохиолдол цөөнгүй. ОУОХ-ны тэргүүн Томас Бах хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, тус байгууллагын зөвлөмж нь 2024 онд Парист болох Олимпийн наадамтай хамааралтай бус буюу олон улсын бусад спортын тэмцээнүүдийг хэлж байгаа гэжээ.
Тэрээр мөн “Спортын байгууллагууд ямар тамирчдыг олон улсын тэмцээнд оролцохыг улс төрийн шалтгаанаар биш, харин спортын амжилтаар нь шийдэх ёстой” гэсэн байна.
SOURCE: DW