Хан-Уул дүүргийн III хороо Энгельсийн гудамж, Механик инженерийн сургууль /МИС/-ийн уулзвар болон Баянгол дүүргийн 20 дугаар хороо Ажилчны гудамж, Хөсөг трейдийн уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нэг чигийн урсгалтай болгохоор төлөвлөн, туршилт хийж байсан билээ. Энэхүү шийдвэрийг хойшлуулсан талаар өнөөдөр Тээврийн цагдаагийн удирдлагууд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр “Сүүлийн гурван өдөр багагүй хэл амтай байлаа. Өмнөх судалгаанд суурилж өөрчлөлт хийсэн ч зарим нэг хүндрэлтэй асуудал гарсан. Тиймээс Алтай хотхон, Хөсөг трейдийн уулзварыг нэг урсгалтай болгох шийдвэрийг хойшлууллаа. Эцсийн байдлаар цуцлаагүй. “Алтай” хотхоны 3000 оршин суугчдын бус 80.000 тээврийн хэрэгслийн хөдөлгөөний асуудал. Тиймээс үүнд тулгуурлаж шийдвэр гаргана” гэлээ.