Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
2023 оны гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт гурван настай эрэгтэй хүүхэд ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсан хэрэг гарсан. Улмаар гуравдугаар сарын 8-нд ГССҮТ-д ухаангүй байдалтай ирж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан.
Хүүгийн аав ард түмнээс хандив цуглуулж, өчигдөр Турк улсыг зорьсон. Хүү Турк улсад очин, өнөөдөр тархины мэс засал хийлгэхээр болжээ.