"Фокус" ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Өнөөдөр хэвлэлийн хуралд “Фокус”-ын ТУЗ-ийн гишүүн, хөгжмийн зохиолч СГЗ Б.Долгион, Хэвлэлийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга Ц.Энхбат, Хуульч Оюунцэцэг тэргүүтэй хүмүүс оролцов.
Тэд "ДЭМБ-ын зүгээс ухуулга нөлөөллөө хийх саналыг тавьж Тамхигүй хүүхдүүд төсөлд манай байгууллага шалгарсан. Манай байгууллага идэвхтэй ухуулга нөлөөллийн ажил хийдэг.Тамхи үйлдвэрлэгчид биднийг харлуулсан худал мэдээлэл тараалаа. “Фокус” ТББ гэсэн хуурамч пэйж хуудас нээсэн байна лээ.
Сүүлийн үед электрон тамхины хэрэглээ эрс нэмэгдэж байна. Үүнд хатуу хязгаарлалт тавихад саад учруулах зорилгоор ийм мэдээлэл тараалаа.
Электрон тамхи эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй мэтээр ярьж, ташаа мэдээлэл тараах болсон. Хүмүүст үнэмшилтэй болгохын тулд эмч нараар хүртэл яриулах боллоо. Электрон тамхийг зохицуулахгүй бол Монголын ирээдүй болсон өсвөр үеийнхнийг үгүй хийх нь. Цаашид тамхи үйлдвэрлэгчид, борлуулагчдын явуулж буй илт худал мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье” гэлээ.