III Чарльз хааны Францад хийхээр төлөвлөж байсан төрийн айлчлал нь тэтгэврийн шинэчлэлийн эсэргүүцлийн жагсаалын улмаас хойшлогдлоо гэж Францын ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдлээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон хаантай өөртэй нь утсаар ярьсны дараа ийм шийдвэр гарсан гэж хэлжээ. Өнгөрсөн есдүгээр сард Их Британийн хаан ширээнд заларсан III Чарльз Герман руу явахаасаа өмнө ням гарагт Францад хүрэлцэн ирэхээр төлөвлөж байсан нь хаан болсноос хойших анхны албан ёсны айлчлал болох байсан юм.
Гэхдээ Лхагва гарагаас Баасан гараг хүртэл Германд айлчлах төлөвлөгөө төлөвлөсний дагуу хэрэгжинэ гэж Букингемийн ордон мэдэгдсэн байна. Францын жагсагчдын хувьд, улс орон үймээн самуунтай байхад язгууртанд улаан хивс дэвсэнэ гэдэг “ард түмнээ доромжилж байгаагаас ялгаагүй” гэж бухимдлаа илэрхийлж байсан юм. Тэд мөн ерөнхийлөгч Макроныг Францын хувьсгалын үеийн XVI Луи хаантай зүйрлэж, ард түмнээ сонсохгүй шийдвэр гаргаж байгааг нь “Бид XVI Луиг унагаж чадсан, Макрон ч ялгаагүй” гэсэн уриа лоозон барьж, жагсаж байгаа билээ.
SOURCE: DW