ОХУ-д охин нь "дайны эсрэг" зураг зурсны дараа шоронд хоригдох ял авсан эр тус улсаас зугтсан ч Беларусь улсад баригджээ. Тодруулбал, Мягмар гарагт Алексей Москалев армийн нэр хүндийг гутаасан хэргээр хоёр жилийн хорих ял сонссон юм.
Түүний охин Маша Москалева өнгөрсөн оны 4-р сард дайныг эсэргүүцсэн утгатай зураг зурсныг нь сургуулийн удирдлагууд цагдаад мэдэгдэж, улмаар аавыг нь шалгаж эхэлсэн билээ. Ийнхүү түүнд ял оноож болзошгүй болсон тул охиныг нь асрамжийн газар аваачиж, өөрийг нь гэрийн хорионд хорьж байсан юм.
Беларусийн эрх баригчид А.Москалевыг Оросын хүсэлтээр баривчлан саатуулсан гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр Беларусь руу хэрхэн очсон нь тодорхойгүй байгаа ч Оросоос зугтсан хүмүүс ихэвчлэн Беларусийн нутаг дэвсгэрээр дамждаг гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Өмгөөлөгчийнх нь хэлснээр түүнийг Минск хотод гар утсаа асааж байгаад баригдсан байх магадлалтай бөгөөд энэ нь түүний байршлыг харуулсан байж болзошгүй юм. Түүний хэргийг Оросын сэтгүүлч Овсянниковагийнхтай адилтгаж байна. Дайныг эсэргүүцсэн сэтгүүлч эмэгтэй өнгөрсөн жил мөн гэрийн хоринод орж, Оросоос зугтсан байдаг.
SOURCE: CNN, BBC