АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыг насанд хүрэгчдийн киноны жүжигчин Сторми Даниэлст нууцаар мөнгө өгсөн хэргээр буруутгах гэж байна. Сторми Дэниэлс Трамптай уулздаг байсан, мөн өөрт нь чимээгүй бай гэж мөнгө өгсөн гэдгийг баталжээ.
Энэ мөнгө нь хэдий хууль бус үйлдэл биш боловч Трамп үүнийг бизнесийн зардал гэж бүртгэсэнд асуудал үүссэн байна. Нью-Йоркт бизнесийн зардлаа хуурамчаар үйлдэх нь хууль бус байдаг аж.
Ийнхүү түүнийг ойрын өдрүүдэд баривчлах магадлалтай байна. Тэрээр шүүх хуралдааны анхны хэлэлцүүлэгт оролцохоор Нью-Йорк хотыг зорих юм. Ингэснээр Трамп АНУ-ын ерөнхийлөгчдөөс анх удаа эрүүгийн хэрэгт буруутгагдсан тохиолдол болно гэж хэвлэлүүд тодотгож байна.
Энэ нь ч түүний 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд багагүй нөлөөлнө гэж шинжээчид үзэж байгаа юм.
SOURCE: BBC