Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдан Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг УИХ-ын гишүүн хэвээр үлдээлээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Гурван гишүүний асуудлыг хаалттай хэлэлцлээ. Санал хураалтыг нууцаар авсан. Хаалттай горимоор явагдсан болохоор нарийн ширийнийг хэлж болох эсэхийг мэдэхгүй байна. Итгэл үнэмшлийнхээ дагуу саналаа өглөө” гэв.