Өмнө нь ял шийтгэл эдэлж байсан гэмт этгээдүүд бүлэглэн, Сумъяажав гэдэг эмэгтэйн захиалгаар бусдыг зочид буудалд аваачин, айлган сүрдүүлж, хүчиндэн, эд хөрөнгийг нь захиалагч этгээдэд хууль бусаар шилжүүлжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр “Ука” хочит Алтанхуягийн бүлгийн “Хулнаа” хочит Хулансамбуу, “Цэнгэл” хочит Батцэнгэл, “Уугаа” хочит Ууганзаяа нар бүлэглэн иргэн Сумъяажаргал гэх эмэгтэйн захиалгаар 2022 оны арванхоёрдугаар сард иргэн Б-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд аваачсан байна. Улмаар эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, хохирогчийг зодон, биед нь гэмтэл учруулсан.
Зодох үедээ бэлгийн дур хүслээ ёс бусаар ханган, хүчиндэж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, биеийн болон сэтгэл санааны хохирол учруулан эд хөрөнгийг нь захиалагч этгээдэд хууль бусаар шилжүүлсэн хэргийг илрүүллээ.
Энэ хэрэгт 15 этгээдийг холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн дахь хэсгийн 2.3-т зааснаар, мөн хуулийн 12.1 зүйлийн 2.8, 2.10 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татлаа. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ.