Залуу эмч нар нэгдэж Спорт Анагаах Ухааны “Шинэ-Үе” академи ТББ нь 2019 онд сургалт, судалгааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд спортын анагаах ухааны чиглэлээр тамирчид болон спортын холбоодод тасралтгүй зөвлөгөө өгч ажиллаж ирсэн байгууллага юм. Тус байгууллага нь нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын үйл ажиллагааг жил бүр явуулж иржээ.
Энэ удаад эмч нарийн багаас санаачлан удахгүй болох Олон улсын эмч нарын өдрийг угтан "Ачлалт Хүүхдүүд ТББ"-ын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөлжсөн асрамжийн газарт байрлах байрлах 60 гаруй хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настангуудад
- Хоол боловсруулах зам,
- Гэмтэл согог,
- Мэдрэл,
- Үе мөчний нарийн мэргэжлийн эмч нарийн үзлэг оношилгоо хийж, шаардлагатай тусламж үйлчилгээ, зөвөлгөө өгч ажилласан байна.
Мөн нэг сарын хэрэглээний эм, эмийн бүтээгдэхүүн, амин дэмээр ханган тэргэнцэр, явагч, таяг гэх зэрэг хэрэгцээт хэрэглэгдэхүүн хандивлан сайн дурын тусламж үйлчилгээ үзүүллээ.