Украйны зүүн хэсэгт орших жижиг боловч стратегийн ач холбогдол бүхий Бахмут хотыг хяналтдаа авахын төлөө хэдэн сар үргэлжилсэн байлдааны үр дүнд тус хот “бараг” бүрэн сүйдэж, аль аль талын цэргүүд "маш их хохирол амссан" гэж Вагнер бүлэглэлин удирдагч Евгений Пригожин лхагва гарагт мэдэгдлээ. "Өнөөдрийн Бахмутын төлөөх тулаан Украины армийг бараг устгасан бөгөөд тэр хэрээр Вагнер бүлэглэл ч хохирол их амслаа" гэж тэрээр мэдээлсэн байна.
Вашингтонд төвтэй Дайны судалгааны хүрээлэнгийн (ISW) мэдээлснээр Вагнерын хүчин одоо хотын ихэнх хэсгийг хянаж байгаа юм байна. "ISW-ийн ажигласнаар сүүлийн долоо хоногт Оросын цэргүүд Бахмут хотын таван хувийг нэмж эзэлж, одоогийн байдлаар хотын 65 хувьд хяналтаа тогтоожээ" гэж тэд тайландаа тусгажээ.
Үүгээр зогсохгүй, Вагнерын цэргүүд хотын төв рүү хурдтай урагшилж байна гэж тус судалгааны төв мэдэгдсэн байна. Харин энэ хооронд Украины ерөнхийлөгч В.Зеленский БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин рүү Киевт айлчлах урилга илгээжээ.
SOURCE: DW