Нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж хэлэлцлээ.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Ерөнхий прокурорын оруулж ирсэн саналыг хэлэлцлээ. Ерөнхий прокуророос асуулт асууж, хариулт авлаа. Гурван гишүүнээс асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ерөнхий прокурорын саналыг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналыг Халдашгүй байдлын дэд хороо гаргалаа. Мөрдөн шалгах ажлыг түргэн шуурхай явуулаад, гэм буруутай нь тогтоогдвол шүүхэд шилжүүлэх, гэм буруугүй нь тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээх санал гаргалаа. Халдашгүй байдлын дэд хорооныхон санал нэгдсэн” гэлээ.