НИТX-ын зөвлөлийг байгуулав
Баянзүрх дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг огцрохыг шаардав.
БЗД-ийн Ардчилсан намын бүлгийн дарга Т.Батцогт “Н.Баярмөнх Засаг дарга атлаа дүүргээ хэдэн хүн амтайг ч мэддэггүй. Үнэхээр хангалтгүй ажиллаж байгаа. Нийслэлийн ИТХ 10 удаа хуралдсан. Гэвч Н.Баярмөнх дөрөвхөн удаа оролцсон. Тэр 26 дугаар хороонд хөл хорио тогтоож байгаад БЗД-ийн дарга болсон. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нэрээр БЗД-ийн 28 хороог 43 болгосон. Тэгсэн атлаа нэг ч өрхийн эмнэлэг нэмж браиагүй. БЗД-ийн хүн амыг 50400, өрхийг 19400-гаар нэмж бүртгэсэн нь сонгуулийн луйврын шинжтэй байна” гэлээ.