Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын гурван иргэн халаасны хулгайн хэргээр Тайландад баривчлагдсан талаар “Бангкок пост” сонин мэдээллээ. Тус сонин “37 настай Дамдины Жаргалсайхан, 51 настай Батболдын Самбуу, 37 настай Батмягмарын Уртнасан нарыг баривчилсан” гэж мэдээлсэн байна.
Японы хоёр, Тайланд, Канадын тус бүр нэг иргэн нисэх онгоцны буудал дээр хэтэвчээ хулгайд алдсан талаар Цагдаагийн байгууллагад ханджээ. Жуулчид 260.000 тайланд бат хулгайд алдсан байна. Улмаар цагдаа нар камерын бичлэг шүүн, дээрх гэмт этгээдүүдийг илрүүлж, баривчлав.
Тэдэнд хоёр эмэгтэй туслан, хамтран хулгай хийдэг байсан нь камерын дуранд бичигджээ. Тайландын цагдаагийн газар тухайн хоёр эмэгтэйг эрэн сурвалжилж байна.
Эх сурвалж: Bangkok post