НАТО-гийн 30 гишүүн орон бүгд хүлээн зөвшөөрч байж Финланд, Швед улсууд тус цэргийн эвсэлд элсэх боломжтой болно. Ийнхүү удаан хүлээлгэсний эцэст Унгарын хууль тогтоогчид даваа гарагт Финланд улсыг НАТО-д элсэхийг дэмжих санал хураалт явууллаа.
Тодруулбал, ерөнхий сайд Виктор Орбаны эрх баригч Фидес нам олон сар хэлэлцсэний эцэст тус улсын парламент Финландын өргөдлийг соёрхон баталжээ. Унгарын хууль тогтоогч 182 гишүүн дэмжсэн бол ердөө 6 гишүүн эсэргүүцэж, түдгэлзсэн санал гарсангүй.
Харин Шведийг элсүүлэх асуудлыг Бупадештын парламент хэлэлцэж байгаа ч хэлэлцэх асуудлын жагсаалтад хараахан оруулаагүй байна. Үүнийг нь шинжээчид Турк улстай холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Туркийн ерөнхийлөгч Эрдоган “Шведтэй аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээ хийж, ямар арга хэмжээ авахаас шалтгаалж гишүүнчлэлийнх нь асуудлыг ярина” гэсэн юм.
SOURCE: DW