Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн хагас шигшээд “Тэнүүн Өлзий металл”, “Завхан Бродерс” өрсөлдөж байгаа. Цувралын дөрөв дэх тоглолтын үеэр “Завхан Бродерс”-ын Д.Мөнхүвшин, “Тэнүүн Өлзий металл”-ын Кристофер Блейк нар хоорондоо зодолдон, спортын бус алдаа гаргасан.
Монголын сагсан бөмбөгийн холбоо энэ асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрийг гаргалаа.
-“Завхан Бродерс” багийн тоглогч Д.Мөнхтүвшинг хоёр тоглолтоор шийтгэн, нэг сая төгрөгөөр торголоо.
-“Тэнүүн Өлзий Металл” багийн тоглогч Кристофер Блейкийг нэг тоглолтоор шийтгэн, нэг сая төгрөгөөр торголоо.
-“Тэнүүн Өлзий Металл” багийн тоглогч О.Сайнбаяр, Б.Сүхбат, Б.Энхсайхан, А.Ж.Вест, Б.Ануужин, Д.Адьяасүрэн нарт тус бүр сануулах шийтгэл ногдуулав.
-“Тэнүүн Өлзий Металл” багийн эрх бүхий төлөөлөгч Б.Давхарбаяр тоглолтын талбайд гарч ирэн, ёс зүйгүй үйлдэл гаргасан тул багийг нь хоёр сая төгрөгөөр торголоо.