Тайванийн удирдагч асан Ма Инжөү Хятадад хийх 12 өдрийн айлчлалаа Шанхай хотоос эхлүүллээ. Хятадын хоёр их сургуультай хийж буй солилцооны хөтөлбөрийн хүрээнд тэрээр Тайвань оюутнуудыг авчирч буй ба “хувийн айлчлал” гэж тодорхойлсон юм. Гэсэн хэдий ч Тайванийн удирдагч явсан түүний энэ айлчлал тодорхой хэмжээнд улс төрийн шинжтэй гэж үзэх шинжээчид цөөнгүй байна. Үүгээр зогсохгүй, энэ айлчлалаа тэрээр хоёр улсын харилцааг сайжруулах боломж гэж тодорхойлсон гэнэ.
Тэрээр энэ талаар "Өсвөр үеийнхний урам зориг, тэдний харилцан үйлчлэлээр дамжуулан талуудын уур амьсгалыг сайжруулна гэж найдаж байна, тиймээс ч энэ нь энх тайвныг эрт авчирна" гэж аялахаасаа өмнө сэтгүүлчдэд хэлсэн байна. Түүнчлэн Тайванийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн 14 орны нэг болох Хондурас Тайваньтай харилцаагаа тасалснаас хойш нэг өдрийн дараа уг айлчлал болж буйгаараа онцлог гэдгийг хэвлэлүүд мэдээллээ.
SOURCE: DW