Өнгөрсөн жил Өмнөд Африкийн эрх баригчид хүнд гэмт хэрэгтэн, хүчингийн хэрэгт ял шийтгүүлсэн Табо Бестерийг шоронгийн өрөөнд өөрийгөө шатааж, нас барсан гэж үзэж байсан. Одоо тэд түүнийг амьд, эрх чөлөөтэй гэдгийг хүлээн зөвшөөрснөөр улс даяар түүнийг хайх ажил эхэлж байна.
Табо Бестер нь хүн амины хэрэг, хэд хэдэн хүчингийн хэрэг, дээрмийн хэргээр Мангаунг засан хүмүүжүүлэх төвд бүх насаараа хоригдох ял эдэлж байсан. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хохирогчдыг уруу татдаг байсан тул түүнийг "Facebook хүчингийн хэрэгтэн" хэмээн хочилдог байжээ.
Бестерийг тавдугаар сард өрөөнд нь гарсан галны улмаас нас барсан гэж таамаглаж байсан юм. Харин өнгөрсөн бямба гарагт Засан хүмүүжүүлэх албаны хэлтсээс түүнийг шоронгоос оргон зайлсан гэдгийг баталжээ. Ийнхүү тус засан хүмүүжүүлэх төвийн удирдлагууд болон эрх баригч нар онц ноцтой гэмт хэрэгтэнг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж, энэ хэрэгт оролцсон хэнбугайд ч хариуцлага тооцно гэв.
10-аад жилийн өмнөхтэй харьцуулахад Өмнөд Африк дахь бүртгэгдсэн хүчингийн гэмт хэргийн тоо буурч байгаа ч бодит тоо үүнээс их байх магадлалтайг цагдаагийн албаныхан сануулж байна. Өөрөөр хэлбэл, тус улсын нийт эмэгтэйчүүдийн 40 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртөх магадлалтай гэж тооцолдог ч үнэн хэрэг дээрээ есөн хүн тутмын нэг нь л цагдаад ханддаг байна.
SOURCE: DW