Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах "Мөнгөн мод-2022" ёслолын ажиллагаа Дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо.
14 дэх удаагийн наадмын хүрээнд дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг гэх мэт 12 төрлөөр шилдэг бүтээлийг тодрууллаа.
Мөн шилдэг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаачдыг шалгаруулж, мөнгөн мод гардууллаа.
Энэ удаагийн “Мөнгөн мод”-ын шилдэг уран бүтээлчийн төрөлд 82 уран бүтээлч, шилдэг уран бүтээлийн төрөлд 95 уран бүтээл өрсөлдлөө.
“Мөнгөн мод”-ын эзэд:
Тайзны урлагийн шилдэг бүтээл: “Тамгагүй төр” физикл драм
Шилдэг цахим бүтээл: GUYUK метаверс
Шилдэг архитектурын бүтээл: Чингис хаан музейн архитектур
Шилдэг дизайны бүтээл: “Хүрээ лоунж” интерьер дизайн
Шилдэг зар сурталчилгаа: ЦЕГ-ын “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ“ нөлөөллийн аян
Шилдэг хувцас загварын бүтээл: "Devil" коллекц
Шилдэг дүрслэх урлагийн бүтээл: “Их эзэн Чингис хаан” реалист уран зураг
Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг: “Нүүдэлчин Зөн” арт медиа төслийн "Ухамсар” бүтээл
Соёлын өвийг сурталчилсан шилдэг бүтээл: Чингис хаан музейн үзэсгэлэн, үзүүлэг дэглэлт
Шилдэг ном хэвлэл: Нүүдэлчдийн агсарга бүс
Шилдэг судлаач: Соёл урлаг судлалын хүрээлэнгийн судлаач Б.Баатархүү
Шилдэг эмэгтэй жүжигчин: Орфей театрын жүжигчин О.Энхтуул
Шилдэг найруулагч: УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншарав
Кино урлагийн шилдэг бүтээл: “Трио“ уран сайхны кино
Шилдэг дуу хөгжмийн бүтээл: “Монгол аялгуу” хос пянз
Шилдэг продюсер: Номадс группийн Ерөнхийлөгч М.Есөнмөнх
Шилдэг бүжигчин: ДБЭТ-ын Балетын гоцлол бүжигчин МУСТА Ө.Мөнхжин
Шилдэг удирдаач: Улсын филармонийн удирдаач Д.Түвшинсайхан
Шилдэг зураач: Э.Эрдэнэболд /Гэртүүн ХХК/
Шилдэг бүжиг дэглээч: Ё.Дамчаабадгар /СУИС-ийн бүжгийн урлагийн сургууль/
Шилдэг зохиолч: Ц.Бат-Оргил /Гэртүүн ХХК/
Шилдэг хөгжмийн зохиолч: Х.Алтангэрэл /Улсын филармони/
Шилдэг дуучин: Үндэсний урлагийн их театрын дуучин Т.Баатархүү
Шилдэг хөгжимчин: Үндэсний урлагийн их театрын хөгжимчин Э.Цэндсүрэн.