“Робот, дрон кодчилол”-ын үндэсний аваргууд тодорлоо
Шайбтай хоккейн IV дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа боллоо. Энэ сарын 23-нд эхэлж, өчигдөр дууссан ДАШТ-ээс Монголын хоккейчид түүхэндээ анх удаа мөнгөн медаль хүртэн, эх орныхоо дэвжээнд Төрийн далбаагаа мандуулав. Монголын баг сүүлчийн тоглолтдоо Индонезын багийг 6:1-ээр хожсон юм.
Энэ удаагийн ДАШТ-д Филиппиний баг түрүүлж, кувейтчүүд хүрэл медаль хүртлээ.
Монголд анх удаа зохион байгуулагдсан, Монголын анхны Мөсөн өргөөнд болсон, Монголын хоккейн баг анх удаа мөнгөн медаль хүртсэн, Монголд анх удаа олон улсын шилдэг хоккейн тамирчид багаараа хүрэлцэн ирсэн гээд бүхий л түвшинд анхдагч болж чадсан үйл явдал боллоо.