Хан-Уул дүүргийн III хороо Энгельсийн гудамж, Механик инженерийн сургууль /МИС/-ийн уулзвар болон Баянгол дүүргийн 20 дугаар хороо Ажилчны гудамж, Хөсөг трейдийн уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн зохицуулалтыг хийхээр төлөвлөж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглоно. Мөн “Алтай” хотхоноос зүүн тийшээ явах замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж, зөвхөн зүүн эргээд гүүрний доогуур Нарны хороолол руу ордог болгох гэж буй. Үүнийг “Алтай” хотхоны цөөнгүй иргэн эсэргүүцэн, өнөөдөр жагссан.
ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
2022 онд Олон нийттэй харилцах төвийн 11-11 дугаарын утсанд “МИС орчмын замын түгжрэлийг бууруулах ямар нэгэн ажил хийгээч ээ” гэсэн 120 гаруй санал, хүсэлт иржээ. МИС-ийн уулзварын ачаалал Нарны гүүр, Энхтайваны гүүр, Баруун 4 зам, Гэсэр сүмийн уулзварууд, Бөмбөгөр, Их дэлгүүр гээд төв замуудад нөлөөлдөг.
Тиймээс хотын төвийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, задлахад МИС-ийн уулзвар чухал нөлөөтэй гэж мэргэжилтнүүд үзэж, судалгаа хийжээ. Судалгаанаас харахад, дээрх уулзварыг хойноос урагш чиглэлд цагт 2000 тээврийн хэрэгсэл нэвтэрдгээс 34.3 хувь нь буцаж эргэн, 15.4 хувь нь зүүн эргэжээ. Мөн 12.7 хувь нь баруун эргэсэн бол 37.6 хувь нь чигээрээ явсан байна.
Иймээс Нарны гүүрнээс МИС-ийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгслийг нэг чигийн урсгалтай болгосноор дараах эерэг үр дүн гарна гэж тооцоолжээ.
-Нарны гүүрний хойноос урагш чиглэлийн нэвтрүүлэх чадвар 29,9 хувиар нэмэгдэнэ.
-МТС-ийн уулзварын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана.
-Хөдөлгөөн зохицуулалтын тоо багасаж, тэнцвэртэй зорчилт бий болно.
-Иргэд олон нийтээс ирэх гомдол саналын тоо багасна.
-Цагдаагийн алба хаагч замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор уулзвар замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаа багасна.
ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХ ВЭ
Ажилчны гудамж, “Хөсөг трейд”-ийн уулзвар өглөөдөө хойноос урагш чиглэсэн хөдөлгөөн ихтэйгээс уулзвар дээр эмх замбараагүй байдал үүсдэг. Үүнээс болж Энхтайваны өргөн чөлөө, Саппорогийн урд уулзвар ачаалал үүсэж, Энтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн, зүүнээс баруун явах хөдөлгөөнд саад учруулдаг.
ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
Оргил ачааллын үеэр тус уулзвараар цагт 3882 машин нэвтэрдэг. Иймээс тус уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд оруулан зохицуулалт хийснээр Хөсөг трейдийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 34.1 хувиар нэмэгдэх боломжтой. Мөн ТЭЦ-4-ийн зам буюу Эрчим хүчний гудамжны баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн хүлээлт багасна.
ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХ ВЭ