АН-ын Бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Өнөөдрийн Бүлгийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр Ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдлээ. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирсэн. Манай бүлгийн Д.Бат-Эрдэнэ гишүүний нэр үүн дотор байгаа.
Хөрөнгийн бирж дээр 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэй жижиг "Тавантолгой"-н нэгээхэн хэсгийн хувьцааг эзэмшдэг гэдэг шалтгаанаар түүний буруутгаж байгаа.
Д.Бат-Эрдэнэ 1990 оноос хойш бизнес эрхэлж байсан хүн. Тиймээс хөрөнгийн бирж дээр нээлттэй байгаа компанийн хувьцааг эзэмшдэг шалтгаанаар УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхээр оруулж ирснийг гайхаж, харамсаж байна
Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ бүрэн эрхээ авч үлдэхийн тулд гишүүдэд тэрбум төгрөг тарааж байна гэх мэт үндэслэлгүй, утгагүй мэдээлэл тараасан. Энэ бол олон нийтийн санаа бодолд нөлөөлөх гэсэн, зохион байгуулалттай сэжиг бүхий зүйл ажиглагдсан. Д.Бат-Эрдэнэ гишүүнийг харлуулж, хэлмэгдүүлэх гэсэн оролдлого" гэлээ.