Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын бүсийн захиргааг Улаанбаатар хотоос Булган аймгийн Дашинчилин сум руу (4 аймаг хиллэдэг) нүүлгэн шилжүүллээ.
Цаашлаад энэ хавар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа байгууллага болох Малын удмын сангийн үндэсний төв Дархан-Уул аймаг руу, Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа Дорнод аймаг руу тус тус нүүн, шилжиж ажиллах юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам харьяа 3 байгууллагаа орон нутаг руу нүүлгэн, шилжүүлж бусад яамдаа уриалав. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 419 дүгээр тогтоолын хүрээнд энэхүү ажлыг хэрэгжүүлж буй юм байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ