БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёол өөрийнх нь засаг захиргаа Умард Солонгост хандан "боломжгүй өдөөн хатгалганых нь төлөөсийг төлнө" гэж анхааруулж, Умардын цөмийн аюул заналхийллийн хариуд Өмнөдийн цэргийн чадавхийг бэхжүүлэхээ амлажээ.
Пхеньян усан доорх цөмийн довтолгооны нисгэгчгүй онгоцоо танилцуулснаас хойш хэдэн цагийн дараа Юн Сук Ёл дээрх мэдэгдлийг хийсэн ба түүний хурц байдал, хүчтэй үг хэллэг зэрэг нь Умардын өсөн нэмэгдэж буй дайсагнал, заналхийллийн эсрэг хатуу байр сууриа баримтална гэсэн үг гэж шинжээчид дүгнэж байна. БНСУ-ын ерөнхийлөгч үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ “Умард Солонгос цөмийн зэвсгээ эрчимжүүлж, пуужингийн өдөөн хатгалгыг урьд өмнө хэзээ ч байгаагүй өндөр түвшинд урагшлуулж байна” гэдгийг онцолсон.
Тэрээр “Манай засгийн газар болон арми БНСУ-ын гурван шатлалт системээ эрс бэхжүүлж, Умард Солонгосын хөгжиж буй цөмийн аюул заналхийллийн хариуд БНСУ, АНУ болон БНСУ, АНУ, Японы хамтарсан аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх болно” гэжээ. Хоёр Солонгосын харилцаа сүүлийн жилүүд дэх хамгийн эгзэгтэй үедээ ирснийг аюулгүй байдлын судлаачид анхааруулсаар байна.
SOURCE: KOREA TIMES