Их Британийн Батлан хамгаалах яам ОХУ дайралтын чиглэлээ Донбассын Бахмут хотоос хойш хойд болон өмнөд хэсэгт шилжүүлсэн гэж мэдэгдлээ. Тус яамны өдөр тутмын тайланд дурдсанаар Бахмут руу хийсэн довтолгоо зогсонги байдалд орсон тул Оросын арми Бахмутаас өмнө зүгт Авдиевка, хойд зүгт Кремина-Сватове хэсэг рүү хүчин чармайлтаа дахин чиглүүлж байгаа гэсэн байна.
Их Британийн шинжээчид Оросын тактик фронтын шугамаа тогтюортой байлгахад анхаарч байна хэмээн таамаглаж буй юм. Оросын цэргүүд Бахмут хотод эрчимтэй давшиж байсан бөгөөд “бэлгэдлийн” чанартай гэх энэ ялалт нь тэдэнд ач холбогдолтой байсан буюу Кремльд сайн мэдээ дуулгахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж шинжээчид мөн дүгнэж байгаа.
Харин Их Британийн батлан хамгаалах яам Оросын тал байлдаанаас болж туйлдаж, шархдсан цэргүүдээ солихоос өөр аргагүй болж энэ шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Ингэхдээ тэд Украины тал мөн хүн хүчний хувьд Бахмутад маш их хохирол амсаж буйг цохон тэмдэглэсэн. Мөн Бахмутад Оросын талаас голлон байлдаж байсан Вагнер бүлэглэлтэй Оросын эрх баригчид таарамжгүй харилцааг үүсгэснээр хүч нь суларсан гэж таамаглаж байна.
SOURCE: DW