Дорнод аймагт үй олноор үхсэн зээрийг булж устгаж байна гэх зураг нийгмийн сүлжээгээр тархаад байна. Тэгвэл энэ асуудлыг шалгаж байгаа талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ. Тэрбээр
“Монгол Улсын Засгийн газар ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсэгт ХЗДХ-ийн Сайд Х.НЯМБААТАР ХХААХҮ-ийн Сайд Хаянгаагийн Болорчулуун болон БОАЖ-ын Сайд нар орсон. Яаралтай ажлын хэсгийг Дорнод аймагт ажиллуулж эхэлсэн. Дорнод аймагт дараах бүрэлдэхүүнийг ажиллуулж байна. Энэ хүрээнд:
Хууль зүй, дотоод хэргийн яам: Цагдаагийн байгууллага болон Экологийн цагдаагийн албаны шалгалтын хэсэг
Байгаль орчин, аялал жуулчлалын яам: Байгаль орчин, салбарын хяналтын ажлын хэсэг
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Үхсэн зээрийн асуудлаар мал эмнэлгийн лаборатори бүхий ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг хариу гармагц танилцуулна” гэлээ.
Ажлын хэсэг “Петро чайна дачин тамсаг” компанид шалгалт хийж байна.