Оскарын шагналт жүжигчин Гвинет Пэлтроуг тойрсон цанын хэрэгтэй холбоотой шүүх хурал үргэлжилсээр байна. Тодруулбал, тэрээр 2016 онд Юта мужид цанаар гулгаж байгаад нэгэн эртэй мөргөлдөж, гэмтэл учруулсан гэдгээ няцаасан юм. Харин түүнийг шүүхэд өгсөн эр эдгэхээргүй гэмтэл авсан гэж жүжигчин бүсгүйг буруутгаад байгаа билээ.
Ийнхүү 76 настай Терри Сандерсон Холливудын жүжигчин бүсгүй өөрийг нь осолд хүргэсэн гэж мэдэгдээд 300,000 доллар буюу 244,000 фунт стерлингийн хохирол нэхэмжилж байгаа юм. Сандерсоны өмгөөлөгчид жүжигчин бүсгүйг хүүхдүүдээрээ түрий барин хэргийн газраас зугтсан гэж буруутгаад буй.
Нэхэмжлэлийн дагуу Сандерсон тархиндаа хүнд гэмтэл авч, дөрвөн хавирга хугарсан гэж мэдүүлсэн байна. Харин жүжигчин бүсгүй шүүх хурлын дөрөв дэх өдөр буюу баасан гарагт шүүхэд мэдүүлэг өгөхдөө, ослын улмаас өвдөг нь шархдаж, уламжлалт эмчилгээ хийхэд хүргэсэн гэсэн. Өдгөө 50 Гвинет Пэлтроу уг эрийн эсрэг нэхэмжлэл мөн гаргаад буй. Тэрээр өөрөө биш, харин уг эр өөртэй нь мөргөлдөж, "сэтгэл шаналгам, хүчирхийллийн шинжтэй" мэдрэмжийг үлдээсэн гэж мэдүүлсэн байна. Тухайлбал, 2016 оны 2-р сард анхлан суралцагчийн хэсэгт тэтгэвэрт гарсан нүдний эмч болох Сандерсон түүнийг хэрхэн мөргөж байсныг тайлбарлахдаа "Бие нь намайг дарж, бие зарсхийлгэм архирах чимээ гаргасан" гэж шүүхэд хэлснийг хэвлэлүүд тодотголоо.
Тэр мөчид Сандерсон ямар нэг гаж үйлдэл хийх санаатай байсан эсэхэд эргэлзэж байснаа жүжигчин бүсгүй мөн тайлбарласан байна. Түүний архирсан чимээг гиншиж байгаатай адил байсан гэж жүжигчин бүсгүй тайлбарласан ба тэд мөргөлдөж унахдаа ар араасаа налсан, “тухгүй” байрлалд унасан гэжээ. Гэхдээ Гвинет Пэлтроу Сандерсоныг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгаагүй байна.
Эх сурвалж: BBC