Баасан гарагийн орой АНУ-ын Миссисипи мужийг дайран өнгөрсөн хар салхины улмаас 26 хүн амиа алджээ. Хар салхинаас болж хамгийн ир хохирол амссан Роллинг Форк тосгоны захирагчийн хэлснээр шуурганы улмаас тус бүс нутаг бүхэлдээ сүйдсэн гэсэн байна.
Түүнчлэн нуранги дор илүү олон хүн дарагдсан гэж таамаглаж байгаа гэнэ. Уг хар салхи нь орон нутгийн хэд хэдэн бүс нутгийг мөн сүйрэлд хүргэж, мод, цахилгааны шугамыг нураасан байна.Мужийн хэд хэдэн бүс нутагт гольфын бөмбөгний хэмжээтэй мөндөр орж, аадар бороо орсныг Америкийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
Одоогооро бусад өмнөд хэсгийн мужууд хүчтэй шуурганаас болгоомжлон бэлэн байдлаа хангаж байна. Нэгдүгээр сард АНУ даяар нийт 168 хар салхи болсон нь түүхэн дэх хоёрдугаарт бичигдэх хамгийн өндөр тоо болсон юм.
Алабама мужид 1-2-р сарын хооронд 49 хар салхитай нүүр тулснаар тоогоороо тэргүүлж байна. Гэвч АНУ-ын өмнөд мужуудад хар салхины улирал хараахан эхлээгүй байгааг хэвлэлүүд сануулж байгаа. Тухайлбал, 4, 5, 6-р сарууд нь бүс нутгийн цаг агаараас шалтгаалж, хар салхины хамгийн идэвхтэй саруудад тооцогддог билээ.
Эх сурвалж: BBC